Монголын Радиологийн Нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Радиологийн Салбарын Удирдах Ажилтны Зөвлөгөөн 2024" 2024 оны 1-р сарын 20-ны Бямба гаригт зохион байгуулагдлаа.
Тус зөвлөгөөнд ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төлөөлөгчид, Монголын Радиологийн Нийгэмлэг, ЭМЯ-ны Дүрс оношилгоо судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн удирдлага, Монголын Радиологийн Нийгэмлэгийн дэргэдэх 22 салбар нийгэмлэг, Улаанбаатар хотын улсын ба хувийн хэвшлийн төв ба нэгдсэн эмнэлгүүдийн Радиологийн тасгийн дарга, эрхлэгчид нийт 40 хүн хамрагдсан ба дараах асуудлуудыг хэлэлцэв.