Эрүүл мэндийн салбарын сагсан бөмбөгийн лигийн тэмцээнд Монголын Радиологийн Нийгэмлэгийн баг тамирчид амжилттай оролцож байна.

Энэ удаагийн ЭМ-ийн салбарын Сагсан бөмбөгийн лигийн тэмцээн “Olimp Nutrition Basketball-2025” нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд улс, хувийн эмнэлгүүд, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, эмнэлгийн тоног төхөөрөмжийн болон эм ханган нийлүүлэх байгууллагуудын 30 гаруй багийн 350 гаруй тамирчид оролцож байна.

Энэ удаагийн лигийн тэмцээнд оролцох Монголын Радиологийн нийгэмлэгийн шигшээ багт Ч.Дэчин, Б.Тайхар эмч нараар ахлуулсан, эмч, резидент эмч, техникч нарын төлөөлөл бүхий 14 тамирчин багтсан байна. Багийн дасгалжуулагчаар Монголын сагсан бөмбөгийн оддын багш хэмээх Д.Давааням, менежерээр АШУҮИС-ийн Радиологийн тэнхимийн багш АУ-ны доктор Х.Дэлгэрдалай нар ажиллаж байна.

Манай баг одоогийн байдлаар 5 тоглолтыг хийгээд байгаа бөгөөд дараагийн тоглолтыг 2025 оны 3-р сарын 09-ны 13:00 цагт ХӨСҮТ-ийн багийн эсрэг “Спортын төв ордон”-д нээлтийн арга хэмжээний үеэр тоглох тул Радиологийн салбарын эмч, техникч, мэргэжилтнүүд та бүхнийг хүрэлцэн ирж багаа дэмжихийг урьж байна.

Эрүүл мэндийн салбарын “Olimp Nutrition Basketball-2025” тэмцээнд оролцож буй Монголын Радиологийн Нийгэмлэгийн баг тамирчдаа дэмжин ажиллаж буй Нийгэмлэгийн удирдлагууд, Ерөнхийлөгч, профессор Д.Гончигсүрэн багш, Цахиур төмөр Himalaya брэнд, хязгааргүй авто худалдаа, М.Майсайхан захиралтай Shinjyuku /Шинжьюкү ХХК/-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бидний цаашдын үйл ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна.

 

shapeСэтгэгдэл үлдээх