ДҮРС ОНОШИЛГОО СУДЛАЛ ҮНДСЭН МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Энэхүү тусгай шаардлагыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөл зөвшөөрсөн өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай мөрдөнө.


Мэргэшлийн зэрэг горилогчдийн бүрдүүлэх материал

 

  1. М‎‎‎эргэшлийн зэргийн шалгалтад орохыг хүссэн хувийн өргөдөл;

  2. Байгууллагын даргын баталгаажуулсан мэргэшлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөсөн хүсэлтийн маягт (Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын шийдвэрээр баталгаажуулсан загвараар)

  3. Орон нутгийн эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас дэмжсэн тодорхойлолт, албан бичиг;

  4. Нийтлэг болон тусгай шаардлагыг хангасныг баталгаажуулах баримт бичиг;

  5. Мэргэшлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол шийдвэр, үнэмлэхийн хуулбар;

  6. Иргэний үнэмлэхний хуулбар

  7. 3х4 хэмжээний зураг 2 хувь (сүүлийн 6 сард авахуулсан)

  8. Радиологийн эмч нар нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн дардасаа баталгаажуулсан байх

 

Ахлах зэрэг

 

Нийтлэг шалгуур үзүүлэлт

 

  1. Мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл үндсэн мэргэшлийн үнэмлэхтэй байх

  2. Тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 8-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх

  3. Сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний хувьд тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 6-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх

  4. Ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил/үндсэн мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;

  5. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна)

  6. Жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил/үндсэн мэргэшлийн чиглэлээр байх

  7. Тухайн мэргэжил, үндсэн мэргэшлээр ажилласан сүүлийн 3 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх


Тусгай шалгуур үзүүлэлт

  1. Мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээний хурлын илтгэл (гадаад болон дотоод, илтгэлийн хураангуй) нийт ажиллах явцдаа жилд 1-ээс доошгүй удаа буюу 8-аас доошгүйг бичиж хэвлүүлсэн байх, хураангуй, номноос баталгаажсан хуулбар

  2. Мэргэжлээрээ 8 жил ажиллах хугацаанд "Радиологи" сэтгүүлд нэгдүгээр болон хамтарсан зохиогчоор эрдэм шинжилгээний өгүүлэл, эмнэлзүйн ховор тохиолол 2-оос доошгүй хэвлүүлэх. Эдгээрийн 1-ээс доошгүйг нэгдүгээр зохиогчоор хэвлүүлсэн байх

  3. Мэргэжлийн нийгэмлэг холбооны зохион байгуулсан хурал семинарт сүүлийн 5 жил тасралтгүй хамрагдсан байх, гэрчилгээний хуулбараар баталгаажуулах

  4. Дүрс оношилгооны мэргэжил дээшлүүлэх сургалтанд 1 сараас доошгүй хугацаанд хамрагдсан байх, сургалт эрхлэх эрх бүхий байгууллагын гэрчилгээний хуулбараар баталгаажуулах

 

Тэргүүлэх зэрэг

 

Нийтлэг шалгуур үзүүлэлт

 

  1. Мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл үндсэн мэргэшлийн үнэмлэхтэй байх

  2. Тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 13-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх

  3. Сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний хувьд тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх

  4. Ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил/үндсэн мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх;

  5. Орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах Эрүүл мэндийн газраас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх

  6. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна)

  7. Aжиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байгууллага болон бүс, орон нутгийн хэмжээнд төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт жил тутам зохион байгуулах эсхүл оролцох, үр дүнд хүрсэн байх

  8. Жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байх

  9. Тухайн мэргэжил, мэргэшлээр ажилласан сүүлийн 3 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх

 

Тусгай шалгуур үзүүлэлт

  1. Мэргэжлийн нийгэмлэг холбооны зохион байгуулсан хурал семинарт ахлах зэрэг олгогдсоноос хойш 5 жил тасралтгүй хамрагдсан байх, сертификатын хуулбараар баталгаажуулах

  2. Оношилгоо эмчилгээний стандарт, удирдамж боловсруулах багт ажилласан байх (3-с доошгүй), хуулбараар баталгаажуулах

  3. Эрдэм шинжилгээний хурлын илтгэл (гадаад болон дотоод илтгэлийн хураангуй) нийт ажиллах хугацаандаа жилд 1-ээс доошгүй удаа буюу ахлах зэрэг олгогдсоноос хойш 5-аас доошгүйг бичиж хэвлүүлсэн байх, илтгэлийн хураангуй, номны хуулбараар баталгаажуулах

  4. Ахлах зэрэг хамгаалснаас хойш 5 жилийн хугацаанд "Радиологи" сэтгүүлд нэгдүгээр болон хамтарсан зохиогчоор эрдэм шинжилгээ, сургалтын өгүүлэл, эмнэлзүйн ховор тохиолдол 3-оос доошгүйг хэвлүүлэх. Эдгээрийн 2-оос доошгүй өгүүллийг нэгдүгээр зохиогчоор хэвлүүлсэн байх (Үүнд эмнэлзүйн тохиолдол хамаарахгүй)

  5. Үндэсний хэмжээний сургалт, семинар зохион байгуулахад оролцсон байх, баталгаажуулах

  6. Дүрслэл оношилгооны чиглэлээр төгсөлтийн өмнөх болон дараах сургалт, дадлагын үйл ажиллагааг удирдсан байх, байгууллагын тушаалаар баталгаажуулах

  7. Дүрс оношилгооны чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн байх, сертификат, гэрчилгээгээр баталгаажуулах


 

Зөвлөх зэрэг

 

Нийтлэг шалгуур үзүүлэлт

 

  1. Мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр үндсэн эсхүл мэргэшлийн үнэмлэхтэй байх

  2. Тухайн мэргэжил, үндсэн эсхүл төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд 25-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх

  3. Сувилагчийн хувьд тухайн мэргэжил, төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр эрүүл мэндийн байгууллагад 20-оос доошгүй жил тасралтгүй ажилласан байх

  4. Ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх

  5. Орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах Эрүүл мэндийн газраас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх

  6. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна);

  7. Ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байгууллага болон бүс, орон нутаг, үндэсний түвшинд төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт жил тутам зохион байгуулах, үр дүнд хүрсэн байх

  8. Жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байх

  9. Тухайн мэргэжил, мэргэшлээр ажилласан сүүлийн 5 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх

  10. Салбарын хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудалд жинтэй хувь нэмэр оруулсан манлайлагч байх


Тусгай шалгуур үзүүлэлт

  1. Тэргүүлэх зэрэг олгогдсоноос хойш 5-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх, албан газрын тодорхойлолт нийгмийн даатгалын хуулбараар баталгаажуулах

  2. Мэргэжлийн чиглэлээр олон улсын болон үндэсний хурал семинар чуулган зохион байгуулсан болон хурал удирдаж байсан, хуулбараар баталгаажуулах

  3. Боловсруулсан оношлогоо эмчилгээний стандарт 3-аас доошгүй, бичиж туурвисан ном, гарын авлага, удирдамж 3-аас доошгүй тус тус байх, хуулбараар баталгаажуулах

  4. Эрдэм шинжилгээний хурлын илтгэл (гадаад болон дотоод илтгэлийн хураангуй 20-аас доошгүй байх), хуулбараар баталгаажуулах

  5. Тэргүүлэх зэрэг хамгаалснаас хойш "Радиологи" сэтгүүлд нэгдүгээр болон хамтарсан зохиогчоор эрдэм шинжилгээ, сургалт, тойм өгүүлэл, эмнэлзүйн ховор тохиолдол 5-аас доошгүй хэвлүүлэх. Эдгээрийн 3-оос доошгүй өгүүллийг нэгдүгээр зохиогчоор хэвлүүлсэн байх

  6. Дүрслэл оношилгооны эмчийн мэргэжил олгох, мэргэшүүлэх болон дадлагажуулах сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, багшилж байсан туршлагатай.

  7. Анагаах ухааны докторын зэрэгтэй байх, гэрчилгээний хуулбар