Энэхүү тусгай шаардлагыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөл зөвшөөрсөн өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай мөрдөнө.
Мэргэшлийн зэрэг горилогчдийн бүрдүүлэх материал
- Мэргэшлийн зэргийн шалгалтад орохыг хүссэн хувийн өргөдөл;
- Байгууллагын даргын баталгаажуулсан мэргэшлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөсөн хүсэлтийн маягт (Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын шийдвэрээр баталгаажуулсан загвараар);
- Орон нутгийн эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас дэмжсэн тодорхойлолт, албан бичиг;
- Нийтлэг болон тусгай шаардлагыг хангасныг баталгаажуулах баримт бичиг;
- Мэргэшлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол шийдвэр, үнэмлэхийн хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 3х4 хэмжээний зураг 2 хувь (сүүлийн 6 сард авахуулсан);
- Радиологийн эмч нар нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн дардасаа баталгаажуулсан байх
Ахлах зэрэг
Нийтлэг шалгуур үзүүлэлт
- Мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл үндсэн мэргэшлийн үнэмлэхтэй байх
- Тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 8-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
- Сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний хувьд тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 6-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
- Ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил/үндсэн мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна)
- Жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил/үндсэн мэргэшлийн чиглэлээр байх
- Тухайн мэргэжил, үндсэн мэргэшлээр ажилласан сүүлийн 3 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх
Тусгай шалгуур үзүүлэлт
- Эрдэм шинжилгээний хурлын илтгэл /гадаад болон дотоод, илтгэлийн хураангуй/ нийт ажиллах явцдаа 5-аас доошгүйг бичиж хэвлүүлсэн байх, хуулбараар баталгаажуулах
- Мэргэжлийн нийгэмлэгийн хуралд сүүлийн 5 жил тасралтгүй оролцсон байх, сертификатаар баталгаажих
- Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай байх
- Дүрс оношилгооны техникчийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан байх, хуулбараар баталгаажуулах
Тэргүүлэх зэрэг
Нийтлэг шалгуур үзүүлэлт
- Мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл үндсэн мэргэшлийн үнэмлэхтэй байх
- Тухайн мэргэжил эсхүл тухайн мэргэшлийн чиглэлээр 13-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
- Сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний хувьд тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
- Ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх
- Орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах Эрүүл мэндийн газраас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна)
- Ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байгууллага болон бүс, орон нутгийн хэмжээнд төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт жил тутам зохион байгуулах эсхүл оролцох, үр дүнд хүрсэн байх
- Жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байх
- Тухайн мэргэжил, мэргэшлээр ажилласан сүүлийн 3 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх
Тусгай шалгуур үзүүлэлт
- Мэргэжлийн нийгэмлэгийн хуралд сүүлийн 5 жил тасралтгүй оролцсон байх, сертификатаар баталгаажих
- Эрдэм шинжилгээний хурлын илтгэл /гадаад болон дотоод илтгэлийн хураангуй/ ахлах зэрэг олгогдсоноос хойш 5-аас доошгүйг бичиж хэвлүүлсэн байх, хураангуй баталгаажуулсан байх
- Олон улсын болон үндэсний хэмжээний дүрс оношлогооны техникчийн сургалт ба семинарт оролцож, зохион байгуулсан байх
- Дүрс оношлогооны техникчийн мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан байх, гэрчилгээгээр баталгаажуулах
- PACS болон дотоод сүлжээг ашигладаг чадвартай байх