ДҮРС ОНОШИЛГООНЫ ТЕХНИКЧ МЭРГЭЖЛЭЭР ЗЭРЭГ ГОРИЛОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Энэхүү тусгай шаардлагыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөл зөвшөөрсөн өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай мөрдөнө.

 

Мэргэшлийн зэрэг горилогчдийн бүрдүүлэх материал

  1. М‎‎‎эргэшлийн зэргийн шалгалтад орохыг хүссэн хувийн өргөдөл;
  2. Байгууллагын даргын баталгаажуулсан мэргэшлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөсөн хүсэлтийн маягт (Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын шийдвэрээр баталгаажуулсан загвараар);
  3. Орон нутгийн эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас дэмжсэн тодорхойлолт, албан бичиг;
  4. Нийтлэг болон тусгай шаардлагыг хангасныг баталгаажуулах баримт бичиг;
  5. Мэргэшлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол шийдвэр, үнэмлэхийн хуулбар;
  6. Иргэний үнэмлэхний хуулбар;
  7. 3х4 хэмжээний зураг 2 хувь (сүүлийн 6 сард авахуулсан);
  8. Радиологийн эмч нар нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн дардасаа баталгаажуулсан байх

 

Ахлах зэрэг

 

Нийтлэг шалгуур үзүүлэлт

  1. Мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл үндсэн мэргэшлийн үнэмлэхтэй байх
  2. Тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 8-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
  3. Сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний хувьд тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 6-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
  4. Ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил/үндсэн мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх
  5. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна)
  6. Жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил/үндсэн мэргэшлийн чиглэлээр байх
  7. Тухайн мэргэжил, үндсэн мэргэшлээр ажилласан сүүлийн 3 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх

 

Тусгай шалгуур үзүүлэлт

  1. Эрдэм шинжилгээний хурлын илтгэл /гадаад болон дотоод, илтгэлийн хураангуй/ нийт ажиллах явцдаа 5-аас доошгүйг бичиж хэвлүүлсэн байх, хуулбараар баталгаажуулах
  2. Мэргэжлийн нийгэмлэгийн хуралд сүүлийн 5 жил тасралтгүй оролцсон байх, сертификатаар баталгаажих
  3. Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай байх
  4. Дүрс оношилгооны техникчийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан байх, хуулбараар баталгаажуулах

 

Тэргүүлэх зэрэг

 

Нийтлэг шалгуур үзүүлэлт

 

  1. Мэргэшлийн зэрэг горилж буй чиглэлээр мэргэжлийн диплом эсхүл үндсэн мэргэшлийн үнэмлэхтэй байх
  2. Тухайн мэргэжил эсхүл тухайн мэргэшлийн чиглэлээр 13-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
  3. Сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний хувьд тухайн мэргэжил эсхүл тухайн үндсэн мэргэшлийн чиглэлээр 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
  4. Ажиллаж буй байгууллагаас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх
  5. Орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах Эрүүл мэндийн газраас тухайн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг горилохыг дэмжсэн байх
  6. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх (мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна)
  7. Ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байгууллага болон бүс, орон нутгийн хэмжээнд төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт жил тутам зохион байгуулах эсхүл оролцох, үр дүнд хүрсэн байх
  8. Жил тутам биелүүлсэн багц цагийн сургалтын 2/3-оос доошгүй нь тухайн ажиллаж буй мэргэжил, мэргэшлийн чиглэлээр байх
  9. Тухайн мэргэжил, мэргэшлээр ажилласан сүүлийн 3 жилийн хугацаанд ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх


Тусгай шалгуур үзүүлэлт

  1. Мэргэжлийн нийгэмлэгийн хуралд сүүлийн 5 жил тасралтгүй оролцсон байх, сертификатаар баталгаажих
  2. Эрдэм шинжилгээний хурлын илтгэл /гадаад болон дотоод илтгэлийн хураангуй/ ахлах зэрэг олгогдсоноос хойш 5-аас доошгүйг бичиж хэвлүүлсэн байх, хураангуй баталгаажуулсан байх
  3. Олон улсын болон үндэсний хэмжээний дүрс оношлогооны техникчийн сургалт ба семинарт оролцож, зохион байгуулсан байх
  4. Дүрс оношлогооны техникчийн мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан байх, гэрчилгээгээр баталгаажуулах
  5. PACS болон дотоод сүлжээг ашигладаг чадвартай байх