АШУҮИС-ийн Радиологийн тэнхимийн үүсгэн байгуулагдсан 30 жилийн ой, Монголын Дүрс оношилгооны салбарын үүсгэн байгуулагдсан 100 жилийн ойг угтаж Анагаах Ухааны Сургуулийн Радиологийн тэнхимийн дэргэдэх оюутны “MARS” клубээс Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Анагаахын их дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд тогтмол зохион байгуулдаг “DISCOVERY” үндэсний эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 4 сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулалаа.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт 8 их дээд сургуулиудын оюутнуудад нээлттэй байдаг энэхүү хурал нь 2 үе шаттайгаар явагдсан ба шалгарсан нийт 50 бүтээл ирснээс 16 бүтээлийг танилцууллаа.

Хамтран ажилласан:

  • Монголын Радиологийн Нийгэмлэг,
  • Анагаах Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль,
  • Koc university hospital
  • Ерөнхий ивээн тэтгэгчээр: Shinjyuku ХХК
  • Ивээн тэтгэгчээр:
  • MAGICMED эмнэлэг
  • CLWH Үр шилжүүлэн суулгах эмнэлэг
  • Mongolian society of interventional radiology
  • MARS клубын төгсөгч нар /Alumni of mars/
  • Лхоёр ХХК
  • БУЯА ХХК
  • Мөнгөнгүүр эмнэлэг

Эрдэм шинжилгээний хурлын шүүгч нараар АШУҮИС-ийн АУС-ийн Дотоод Шүүрлийн тэнхимийн эрхлэгч Medical PhD ахлах зэргийн эмч, дэд профессор Б.Оюунтөгс, АШУҮИС-ийн АУС-ийн Мэс Заслын тэнхимийн эрхлэгч, Medical PhD, ахлах зэргийн эмч Б.Баатарсүрэн, АУС-ийн Радиологийн тэнхимийн багш Medical PhD ахлах зэргийн эмч Х.Дэлгэрдалай, зочин илтгэгчээр Professor Fatih Aslan M.D (Koc university hospital), болон M.D PhD. Оюундарь нар хүрэлцэн ирсэн.

🥇 1-р байранд Б.Ирмүүн “Өсвөр насны сурагчдын дээрэлхэлтэд өртсөн байдал: тоон болон чанарын судалгаа

🥈2-р байранд Г.Номин нь “Элгэн доторх баруун өмнөд ба арын цөсний цоргоны салаалт хэлбэрийг соронзон резонанст холангиопанкреатографийн (MRCP) шинжилгээгээр тодорхойлсон дүн

🥉3-р байранд Г.Энхтүшиг “C57BL/6 Хулганд үүсгэсэн хавдрын загвар SD101 CpG ODN эмчилгээ туршсан үр дүн

🏅Тусгай байр М.Мөнхнаран “Ин-виво нөхцөлд өдөөгдсөн хэт исэлдэлтийн загварт Том навчит дэгд (Gentina macrophylla)-ийн үзүүлэх нөлөөг судалсан дүн” судалгаагаар шалгарлаа.

Ивээн тэтгэсэн компани, эмнэлэг, төгсөгч нар болон хүрэлцэн ирсэн шүүгч зочин илтгэгч нар мөн оролцсон судлаач оюутан нартаа талархал илэрхийлье

shapeСэтгэгдэл үлдээх