Монголын Радиологийн Нийгэмлэг Сургалтын Алба

“МРН-ийн сургалтын чиглэлийн үйл ажиллагааг зохицуулж, бодлого арга зүйгээр хангаж, мэргэжил дээшлүүлэх болон богино хугацааны багц цагийн сургалт зохион байгуулах асуудлыг хариуцдаг сургалтын албыг байгуулсугай” гэсэн МРН- ийн Тэргүүн Д.Гончигсүрэнгийн 2021 оны 09 сарын 01-ны өдөр А/03 тушаалын дагуу МРН-ийн сургалтын алба байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

МРН-ийн Сургалтын албаны дарга: П.Төгсжаргал АШУҮИС-ийн дүрс оношилгооны тэнхмийн ахлах багш

МРН-ийн Сургалтын албаны арга зүйч: А.Энхмаа Рехамед эмнэлгийн дүрс оношилгооны эмч

Email: td.msradiology@gmail.com

Холбоо барих: 9595-9279, 9000-7161

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн сайтад бүртгүүлэх заавар

БҮРТГЭЛ ҮҮСГЭХ ЗААВАР:

  1. http://hr.hdc.gov.mn/ хаягаар нэвтэрч “Бүртгүүлэх” дарж бүртгүүлнэ /бүртгэлтэй бол дахин бүртгүүлэхгүй/

  2. “Регистрийн дугаар”, “Эцэг эхийн нэр”, “Өөрийн нэр”, “Утасны дугаар”, “И-мэйл хаяг” /өөрийн ашиглагддаг хаягаа оруулах- нууц үгээ мартсан тохиолдолд системээс шинэ нууц үг и-мэйл хаягаар очно/, “нууц үг”, “нууц үг баталгаажуулах” /өөрийн мартахгүй байх нууц үг зохиож үүсгэнэ/ зэрэг талбарыг Монгол хэлээр алдаагүй бөглөж, “үйлчилгээний нөхцөл” хэсгийг чагталсны дараа БҮРТГҮҮЛЭХ товчийг дарж бүртгүүлнэ.

  3. НЭВТРЭХ товчлуур дарж нэвтрэх нэр хэсэгт өөрийн регистрийн дугаар, нууц үг хэсэгт өөрийн зохиосон нууц үгийг бичиж системд нэвтрэн орно.

  4. Баруун дээд хэсэгт байх өөрийн нэр дээр дарж “Миний мэдээлэл” хэсгийг сонгож нээнэ.

  5. “Ерөнхий мэдээлэл” хэсэгт байх “Мэдээлэл шинэчлэх” товчийг дарснаар таны мэдээлэл ХУР системээс баталгаажин ногоон өнгөтэй болно. /Жич: овог нэрийг алдаатай эсвэл латинаар бичсэн, бичиж дуусаад зай авсан тохиолдолд ХУР системтэй таарахгүй болно/

  6. Програмд дахин нэвтрэн орж бөглөгдөөгүй талбарын мэдээллийг бүрэн бөглөнө. /цээж зураг хэсэгт албан ёсны эгц өөдөөс харсан, албан хувцастай зураг оруулах шаардлагатай/

  7. “Мэргэжил” гэсэн цонхыг дарж “Мэргэжил”, “Дипломын дугаар”, “Тушаалын огноо”, “Зардлын хэлбэр”, “Төгссөн сургууль” зэргийг сонгож хавсралт хэсэгт өөрийн дипломыг дүнгийн хавсралтын хамт PDF хэлбэрээр оруулж хадгална. /Монгол тал байхад болно/

  8. Үндсэн болон төрөлжсөн, мэргэжил дээшлүүлэх сургалтаа мөн адил талбар бүрийн ард байх + товч дарж бөглөнө.

  9. Ажлын туршлагаа бөглөж, нотлох баримыг PDF-ээр хавсаргана /Өмнөх ажилласан туршлагаа бүрэн оруулна/

  10. Таны ажлын туршлагыг танай ажил олгогч байгууллагын хүний нөөц баталгаажуулах үүрэгтэй.

  11. Уг бүртгэл нь зөвхөн нэг удаа үүсгэх бөгөөд цаашид өөрчлөлтийн мэдээллээ оруулаад явна.

  12. 1“Ерөнхий мэдээлэл”, “Мэргэжил”, “Ажлын туршлага” , “Мэргэжлийн зэрэг” бөглөөгүй бол үйлчилгээ авах боломжгүй

 

МРН-ээс 2024 онд явуулах багц цагийн сургалтын төлөвлөгөө

 


 

Байгууллага

Сургалтын сэдэв

Сургалтын багц цаг

Хамрах хүрээ

Байршил

1

Монголын Радиологийн Нийгэмлэг,

Ази Номхон Далайн Радиологийн нийгэмлэг

Яс, тулгуур эрхтэн тогтолцооны дүрс оношилгоо

2

Дүрс оношилгооны эмч, техникч болон бусад мэргэжлийн эмч, ажилчид

Улаанбаатар

2

Монголын Радиологийн нийгэмлэг

Монголын Хөхний Дүрс оношилгооны Нийгэмлэг

Хөхний эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээ

1

Дүрс оношилгоо болон хавдрын эмч, ДО-ны техникч болон бусад мэргэжлийн эмч, ажилчид

Улаанбаатар

3

Монголын Радиологийн Нийгэмлэг

Монголын Интервеншионал Радиологийн Нийгэмлэг

Судсан дотуурх оношилгоо, эмчилгээ

1

Дүрс оношилгооны эмч, техникч, зүрх судас, мэдрэлийн эмч болон бусад мэргэжлийн эмч, ажилчид

Улаанбаатар

4

Монголын Радиологийн нийгэмлэг

Монголын Зайн дүрс оношилгооны Нийгэмлэг

Дотоод шүүрлийн эмгэгийн дүрс оношилгоо

1

Дүрс оношилгоо, дотоод шүүрэл, мэс засал, мэдрэлийн эмч, техникч болон бусад мэргэжлийн эмч, ажилчид

Улаанбаатар

5

Монголын Радиологийн нийгэмлэг

Хөхний дүрс оношилгооны Нийгэмлэг

Хөх болон бамбай булчирхайн дүрс оношилгоо

1

Дүрс оношилгооны эмч, техникч болон бусад мэргэжлийн эмч, ажилчид

Дорнод БОЭТ, Хангайн бүс

6

Монголын Радиологийн нийгэмлэг

АШУҮИС Радиологийн тэнхим

 

Эрхтэн тогтолцооны радиологи оношилгоо

2

Дүрс оношилгооны эмч, техникч болон бусад мэргэжлийн эмч, ажилчид

Улаанбаатар

7

Монголын Радиологийн нийгэмлэг

АШУҮИС Радиологийн тэнхим

 

КТГ-ийн чанарын хяналт, цацрагийн аюулгүй байдал

1

Дүрс оношилгооны эмч, техникч болон бусад мэргэжлийн эмч, ажилчид

Улаанбаатар

8

Монголын Радиологийн Нийгэмлэг

Монголын Интервеншионал Радиологийн Нийгэмлэг

RFA мастер класс

2

Дүрс оношилгооны эмч, мэргэжилтэн

Улаанбаатар

9

Монголын Радиологийн нийгэмлэг

АШУҮИС Радиологийн тэнхим

 

Мэдрэлийн дүрс оношилгоо

1

Дүрс оношилгооны эмч, техникч болон бусад мэргэжлийн эмч, ажилчид

Улаанбаатар

10

Монголын Радиологийн нийгэмлэг

Толгой, хүзүүний дүрс оношилгооны нийгэмлэг

 

Толгой хүзүүний хавдрын дүрс оношилгоо

1

Дүрс оношилгооны эмч, техникч болон бусад мэргэжлийн эмч, ажилчид

Улаанбаатар