Монголын Хөхний Дүрс Оношилгооны Нийгэмлэг, Хөхний Хавдрын Эсрэг Үндэсний Нийгэмлэг болон Цээжний Хөндийн Мэс Заслын Нийгэмлэгээс хамтран зохион байгуулж буй “Хөхний эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээ” сэдэвт үндэсний IV форум, сургалт, семинар 2023 оны 09-р сарын 09-ны өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулагдав.

Хөхний форум IV нь хөхний эмгэгийн оношилгоо, эмчилгээ, хяналт, хавдрын урьдчилан сэргийлэлт, мэс заслын төрлүүд зэрэг сэдвийн хүрээнд сонирхолтой лекц, илтгэл, хэлэлцүүлэг, эмнэлзүйн ховор тохиолдлуудыг Япон улсын Хөх болон бамбай булчирхайн сонологийн холбоо (JABTS)-ны зочин илтгэгч эрдэмтэн профессор, эмч нартай хамтран зохион байгуулав.

shapeСэтгэгдэл үлдээх