Монголын Интервенционал Радиологийн Нийгэмлэгийн 7 хоногийн үйл ажиллагаа 2023 оны 10 дугаар сарын 2-5 өдрүүдэд зохион байгуулагдав.
023 оны 10 дугаар сарын 2-4 өдрүүдэд Ази номхон далайн орнуудын интервенционал радиологийн нийгэмлэгтэй (APSCVIR) Япон, БНСУ, Хонгконг, Сингапур улсын дэлхийн шилдэг эмч нарыг урьж Outreach Programme 2023 ангиографийн чиглэлээр эмнэл зүйн гардан сургалтыг Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр суурилан явуулсан ба тус сургалтаар хавдрын үеийн судсан дотуурх оношилгоо эмчилгээ болон мэдрэлийн эмгэгийн үеийн судсан дотуурх оношилгоо эмчилгээний шинэ технологуудыг зааж сургав.
2023 оны 10 дугаар сарын 5 өдөр Монголын интервенционал радиологийн нийгэмлэгийн онол практикын хурал Чингис хааны музейн хурлын танхимд зохион байгуулагдсан ба тус хуралд мөн гадаадын зочин илтгэгч нараас гадна УНТЭ, УГТЭ, ХСҮТ эмнэлгийн эмч нар хамтран сонирхолтой илтгэл, тохиолдлуудыг танилцуулав.

shapeСэтгэгдэл үлдээх