Монголын Радиологийн нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын Дүрс оношилгооны эмч нарын XXVII дахь үндэсний чуулган 2 өдрийн турш зохион байгуулагдлаа. Чуулганд Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АУ-ны доктор дэд профессор Ц.Эрдэмбилэг, Монголын Радиологийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, МУ-ын Хүний гавьяат эмч, профессор Д.Гончигсүрэн, Монголын Радиологийн Үндэсний Чуулган-2022 хурлын Ерөнхийлөгч, АУ-ны доктор, дэд профессор, УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган, МУ-ын Ардын эмч, АУ-ны доктор, профессор Р.Асай, МУ-ын Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Ц.Бадамсэд, МУ-н Эрүүл мэндийн сайд асан, АУ-ны доктор,профессор С.Сонин, МУ-ын Хүний гавьяат эмч, клиникийн профессор Г.Одонтуяа нар болон дүрс оношилгооны эмч нар оролцлоо.