Монголын Хавдрын Интервеншнал Радиологи Судлалын Нийгэмлэгээс анхны зохион байгуулсан "Liver No-touch RFA and DEB-TACE and DEBIRI embolization" сэдэвт 4 өдрийн онол практикийн хурал амжилттай зохион байгуулагдлаа. Уг хуралд БНСУ-ын Сөүлийн их сургуулийн профессор, Солонгосын радиологийн нийгэмлэгийн тэргүүн Жон Мин Ли болон Тайвань улсын Цэргийн эмнэлэгийн профессор Чиен Ан Лиу нар уригдаж оролцов. Монгол улсад анх удаа хийгдэж буй шинэ технологийн талаар лекц болон лайв мэс ажилбарыг шууд гардан үйлдлээр хийж дамжуулсанаар хурлын онцлог болов. Хурлыг зохион байгуулахад гүнээ туслалцаа үзүүлж хамтарч ажилласан Хавдар Судлалын Үндэсний Төв, ХСҮТ-ийн сургалтын алба, Монголын Радиологийн Нийгэмлэг, Монголын Интервеншнал Радиологийн Нийгэмлэг, Starmed компани, Varian компани, Samsung дистрибютр Medimpex компани, шууд дамжуулалтыг дуу дүрсний өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн Artech Media компани болон хуралдаа идэвхитэй оролцсон ба зохион байгуулахад тусалсан феллов болон резидент эмч нартаа маш их баярлалаа.

shapeСэтгэгдэл үлдээх