Талархал


Р.Асай нь Монгол Улсын Хавдар Судлалын оношилгоо, эмчилгээний салбарт өнө удаан жил зүтгэж тус салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эмч нарын нэг юм. Өөрийн мэргэжлийн хүрээнд Монгол Улс дахь рентген -радиологийн тусламж, маммографи оношилгоо, хөхний эрүүл мэнд зэрэг таван ном, 20 гаруй илтгэл өгүүлэл бичиж хэлэлцүүлэн хэвлүүлснээс гадна хөхний рентген зураг авах аргачлал ба умайн битүүрсэн хоолойг сэтгүүрдэх аргуудыг анх санаачлан нэвтрүүлж оюуны өмчийн гэрчилгээ авсан.
Р.Асайг Монголын Радиологийн Мэргэжлийн Нийгмлэгээс 2012 оны 12-р сарын 17-ны өдөр “ Монгол Улсад Хөхний Рентген-Маммографийн оношилгоог үндэслэгч” –хэмээн батламжилжээ.
Р.Асай нь ганцхан мэргэжлийн хүрээнд биш олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаануудыг тогтмол дэмжин ажилладаг юм. Тэрээр Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Нутгийн зөвлөлийг тэргүүлдэг бөгөөд төрлөх нутгийнхаа оюутан залуучуудыг байнга дэмжин ажилладаг. Түүний хөдөлмөрийг төр засаг, ЭМЯ болон олон нийтийн байгуулагуудаас өндрөөр үнэлж ЭМЯ-ны жуух бичиг, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдэг, Залуучуудын холбооны тэргүүний залуу алтан медаль, “Алтан гадас” одон, МҮЭ-ийн дээд шагнал болох “Алтан чагнуур” зэрэг шагналуудаар шагнагдаж байсан ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 онд “Монгол Улсын Хүний Гавъяат Эмч” цол хүртсэн.
Анагаах Ухааны доктор,профессор Р.Асай Монгол улсын Эрүүл Мэндийн салбарт 40 гаруй жил, үүнээс ХСҮТ-д тасралтгүй 39 жил ажиллаж, Хавдар Судлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол Улсад хөхний рентген-маммографийн оношилгооны үндэсийг тавьсан манай салбарын шилдэг эмч, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, тул 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Ардын Эмч” цолоор шагнуулжээ.
 

 
shapeСэтгэгдэл үлдээх