Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А221 тоот тушаалаар дүрс оношилгооны бүх чиглэлийн, ангиографийн, цөмийн оношилгооны эмч, техникч, инженер нарын ажил хөдөлмөрийг хүнд хортой нөхцөлд тооцох мөн тэтгэврийг хөнгөлттэй тогтоохоор хуульчилсан байна.
Иймд ялангуяа дүрс оношилгооны хэт авиа, рентген, КТГ, СРТ, ангиограф, цөмийн оношилгооны чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүд хортой нөхцлийн нэмэгдэл, хорогдуулсан цагаар ажиллах, тэтгэвэрийн хөнгөлөлт эдлэх боломжоо 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хангуулж ажиллахыг анхааруулж байна.
Тушаалыг бүрэн эхээр нь танилцах.
https://legalinfo.mn/mn/detail?lawId=17048084121721