Монголын улсын Радиологийн Нийгэмлэг нь 1995 оноос эхлэн хагас жил тутам “РАДИОЛОГИ” сэтгүүлийг тогтмол эрхлэн гаргаж эхэлсэн билээ. Энэхүү сэтгүүл нь дэлхийн дүрс оношилгооны өнөөгийн чиг хандлага, техник технологийн шинэчлэлийг анагаах ухаантай зохилдуулсан, өндөр чанартай дүрслэл бүхий судалгаа, өгүүлэл, эмнэлзүйн ховор тохиолдлуудыг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хүргэдэг билээ.Бидний эрхэм зорилго нь дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч болон бусад мэргэжлийн эмч, судлаач та бүхэнд анагаахын шинжлэх ухаан ба практик хослолын хамгийн сайн судалгаа, шинэлэг мэдээллийг хүргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахын тулд цаг алдалгүй танилцуулах явдал юм. Манай сэтгүүлийн редакцын зөвлөлөөр монгол улсын тэргүүн эгнээний радиологич, судлаач эмч, эрдэмтэн багш нар ажиллаж байна.
Эрдэм шинжилгээний бүтээл, өгүүлэл хүлээн авах
Та бүхэн эрдэм шинжилгээний бүтээл материалаа доорх холбоосоор илгээх ба тодруулах зүйл гарвал 92015777, 88067919 дугаараар холбогдоно уу.