Зайнаас хариу бичих дүрс оношилгооны төв гэдэг нь алсын зайнаас буюу цахим технологи www.pacs.mn ашиглан дүрс оношилгооны мэдээлэл бүхий датаг илгээж, мэргэжлийн дүрс оношилгооны эмч, эксперт-ээс зөвлөгөө авах үйлчилгээ үзүүлдэг төв юм.
Энэхүү төвд дараах үйл ажиллагаа явагддаг:
1. Дүрс оношилгооны зураг илгээх: Рентген, компьютер томограф (CT), соронзон резонансын  томографи (MRI) зэрэг шинжилгээнүүдээс авсан мэдээллийг төвд илгээх.
2. Зайнаас оношлох: Эдгээр шинжилгээнүүдийг төвөөс буюу зайн оношилгооны төвийн мэргэжлийн эмч, эксперт хянах, дүгнэлт гаргах.
3. Яаралтай хариу: Аймгийн эмнэлгүүдээс яаралтай горимоор илгээсэн шинжилгээг хурдан хугацаанд хариу өгөх.
4. Орон нутаг дахь эмч нартай теле конференц хийж ажлын байран дээрх сургалтыг давхар явуулна. 
Ерөнхийдөө алслагдсан аймаг, сумын дүрс оношилгооны эмнэлгийн мэргэжилтэн хомс газруудад оношилгоо хийж дараагийн шатны эмчилгээ, үйлчилгээг үзүүлж төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой.
Одоогоор УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ГГСҮТ-н туршлагатай эмч нарын баг тус төвд ажиллаж байна. 
21 аймаг болон зарим сумдын ялангуяа Хархорин, Мандал, Цогтцэций, Замын-Үүд зэрэг алслагдсан эмнэлэгтэй холбогдон хариу дүгнэлт бичиж байна. 
Бид цаашдаа хувийн хэвшлийн болон дүүргийн эмнэлгүүдтэй хэмтран ажиллах бүрэн бололцоо байна. 
Радиологийн салбарын хувьд нэг шат ахисан дэвшил болсон гэж үзэж байна.

 

shapeСэтгэгдэл үлдээх