АШУҮИС, АУС-ийн Радиологийн тэнхимийн 30 жилийн ойн хүрээнд Монголын Радиологийн Нийгэмлэгтэй хамтран “Мөр, өвдөгний үений эмгэгийн дүрс оношилгоо 2023” хурлыг  2023 оны 11 сарын 18-ний өдөр ТТАХНЭ-д зохион байгууллаа.  Хуралд  АШУҮИС-ийн МЯЭ-ийн Радиологийн тасаг, Гэмтэл согог судлалын тасаг, Ревматологийн тасаг, Грандмед эмнэлэг, ГССҮТ, УХТЭ, Медтравма, Мөнгөнгүүр, Интeрмeд,  Дөрөвдүгээр эмнэлгийн эмч нар уригдан оролцож эмнэлзүйн тохиолдол хэлэлцүүлж, олон сонирхолтой лекц уншиж танилцуулав.  
Хуралд дүрс оношилгоо, ревматологи, мэдрэл, гэмтэл судлал, мэс засал болон сэргээх засах мэргэжлийн 250 гаруй эмч нар оролцов. Хурлын хүрээнд МРН-ийн Радиологи сэтгүүлийн тусгай дугаар хэвлэгдэн гарлаа.

 
shapeСэтгэгдэл үлдээх