Монголын Радиологийн Нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Радиологийн Салбарын Удирдах Ажилтны Зөвлөгөөн 2024" 2024 оны 1-р сарын 20-ны Бямба гаригт зохион байгуулагдлаа.
Тус зөвлөгөөнд ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төлөөлөгчид, Монголын Радиологийн Нийгэмлэг, ЭМЯ-ны Дүрс оношилгоо судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн удирдлага, Монголын Радиологийн Нийгэмлэгийн дэргэдэх 22 салбар нийгэмлэг, Улаанбаатар хотын улсын ба хувийн хэвшлийн төв ба нэгдсэн эмнэлгүүдийн Радиологийн тасгийн дарга, эрхлэгчид нийт 40 хүн хамрагдсан ба дараах асуудлуудыг хэлэлцэв.

  • Мэргэжлийн зэргийн шалгалтын мэдээлэл
  • Монголын Радиологийн Үндэсний Чуулган 2023-ын тайлан, санхүүгийн мэдээ
  • Монголын Радиологийн Нийгэмлэгийн сургалтын үйл ажиллагааны мэдээ
  • Цөмийн оношилгоо эмчилгээний нарийн мэргэжлийн эмч бэлтгэх төлөвлөгөө
  • Монголын Радиологийн Үндэсний Чуулган 2024-ийн төлөвлөгөө
  • Шинэ website-ийн танилцуулга
  • Рентген радиологийн оношилгооны зөвлөх түвшин
  • Радиологи сэтгүүлийн 2023 оны тайлан, 2024 оны төлөвлөгөө
  • Тодосгогч бодисын аюулгүй хэрэглээний удирдамж
shapeСэтгэгдэл үлдээх
  • Гончигсүрэн (122.201.19.99)
    Сайхан уулзалт болсон
    2024 оны 02 сарын 06 | Хариулах
  • Батхүү (192.82.66.172)
    Зэргийн шалгалт хэзээ вэ?
    2024 оны 01 сарын 31 | Хариулах